“Жаргалан Грийн” сургууль нь 2022 онд байгуулагдаж Ерөнхий боловсролын салбарт 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголийн анхны Ногоон боловсролыг дэмжигч Олон улсын боловсролыг олгож буй сургууль юм.

Бидний тухай
Алсын хараа

Ногоон технологийг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлэх шинэ цагийн иргэдийг бэлтгэнэ.

Эрхэм зорилго

Байгальд түшиглэсэн ногоон сургалтын орчинд, хүрээлэн буй орчиндоо ээлтэй олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, эко хандлага харилцааг эрхэмлэсэн, хэрэглэгчдийнхээ эрхэм сонголт болсон сургууль байна.

үнэт зүйл

Шинжлэх ухаан – Суралцахуй – Манлайлал (Science Education Leadership)
Нийгэмшихүй – Сэтгэлээ жолоодохуй – Сурахуй (Social Emotional Learning)
Тогтвортой Эко Амьдрах ухаан – Бүтээлч оршихуй (Sustainable Eco living)

Бидний тухай – Green School Mongolia


Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж,

  • Чанарын менежментийн тогтолцооны стандарт ISO 9001,
  • Боловсролын менежментийн тогтолцооны стандарт ISO 21001,
  • Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт ISO 14001 стандартуудыг авч боловсролын салбарт түүчээлэн ажиллаж байна.

Сургуулийн хүрээлэн буй орчин нь суралцагчдад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ой мод, ногоон экологийн тэнцвэрт байгалийг хадгалсан үзэсгэлэнт газар байрладаг бөгөөд

  • 7000мкв бүхий олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай,
  • хүнсний ногоо тариалах хүлэмж, цэцгийн мандал,
  • Монгол өв уламжлалыг төлөвшүүлэх морьт харваа,
  • цагаан идээ бэлтгэлийн гэр сууц,
  • танхимын бус сургалтын байр,

сургалтын цэцэрлэгт хүрээлэн бүхий сургалтын практик ногоон технологийг хэрэгжүүлэх сургалт судалгааны талбайгаас бүрдсэн орчныг бүрдүүлж өгснөөрөө манай сургуулийн сурагчид олон талт чадварыг эзэмших боломжтой. 

Багш боловсон хүчнийг мэргэжлийн чадварлаг баг хамт олныг бүрдүүлсэн бөгөөд

  • олон улсын хөтөлбөрийн эрхтэй Англи хэлний TESOL зэрэгтэй,
  • IELTS- ийн өндөр оноотой,
  • Монгол улсын зөвлөх,
  • Монгол улсын физикийн олимпиадын 10-н удаагийн аварга

зэрэг Гадаад Монголын шилдэг багш нар хичээл заадаг. Олон улсын шалгалтуудад өндөр амжилтуудыг үзүүлэн, 12-р ангийн төгсөгчид дэлхийн Топ их дээд сургуулиудад элсэн суралцаж байгаа амжилтуудыг үзүүлээд байна.